PRO 3

Өргөн тэвш, илүү их багтаамж - том ачаанд тохиромжтой

₮12.00₮10.00

PRO цувралын чиргүүлүүд нь өдөр тутмын хэрэглээнд төгс тохирсон, найдвартай загварууд юм.  R14 дугуй, нум болон амортизатороор тоноглогдсон нь Монголын шороон замд ачааг илүү найдвартай, аюулгүй тээвэрлэнэ.

Голчлон бизнест буюу барилгын материал, багаж хэрэгсэл, дунд хэмжээний тоног төхөөрөмж зэрэг ачаа тээвэрлэхэд зориулагдсан 750 кг даацтай ачааны нэг тэнхлэгтэй чиргүүлүүд болно.

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

  • Загвар (Model): PRO 3

  • Тэвшний хэмжээ: 3.05 м (урт) × 1.50 м (өргөн) × 0.35 м (өндөр)

  • Даац (Capacity): 750 кг

  • Өөрийн жин (Weight): 240 кг

  • Тэнхлэг (Axle): Нэг тэнхлэгтэй (Single)

  • Дугуйн хэмжээ (Tires): 185 R14

  • Материал (Material): Цайруулсан ган

  • Хашлаганы өндөр (Box height): 35 см

  • Өнгө (Colour): Саарал

  • Үйлдвэрлэгдсэн он: 2026 он

ДАВУУ ТАЛУУД

  • Том хэмжээтэй тэвш (3.05 м × 1.50 м) — илүү том ачаа тээвэрлэх боломжтой

  • Урд болон хойд хана онгойдог

  • Хойшоо буудаг нь ачааг ачих болон буулгахад илүү хялбар

  • Бүх хажуу ханыг салгаж тавцан болгох боломжтой

Чиргүүлийн үндсэн тоноглол:

  • Амортизатор, нумтай (рессор)

  • Үйлдвэрийн тулгуур дугуй

  • Дугуйны ган шаврын хаалтууд

  • Ачаа бэхлэх гогцоонууд

  • Ачааны хамгаалалтын полипропилен тор

  • Шалны гулсалтаас хамгаалсан наалт

Нэмэлтээр авч болох тоноглолууд:

  • Хавтгай брезент

  • 1.20 м өндөр брезенттэй тент/ бардаак

  • Нэмэлт ган ханын өндөрлөгөө

  • Нэмэлт сараалжин ханын өндөрлөгөө

  • Порхов, хамгаалалтын малгайтай

  • Запас дугуй, тогтоогчтой

  • Дугуйны ивээс, тогтоогчтой

  • Машины нэмэлт толь

  • Хулгайгаас хамгаалах цоож

🎯 ХЭНД ТОХИРОМЖТОЙ ВЭ?

🏡 Гэр ахуй, амьдралын хэрэгцээнд

  • Айл нүүлгэлт (тавилга, ахуйн хэрэгсэл)

  • Гэр зөөвөрлөх — хана, унь, тооно, эсгий, бүрээс

  • Зуны амралт, зуслан руу зөөх ачаа

  • Хөдөө явахад түлш, хүнс, ус (баклашка) ачих

🔨 Барилга, засварын ажилд

  • Тоосго, цемент, элс, хайрга

  • Модон материал, OSB, банз

  • Багаж хэрэгсэл, цахилгаан мотор

  • Барилгын хог хаягдал зөөх

🏔️ Аялал, ан агнуур, загас барилт

  • Мотоцикл, ATV, snowmobile тээвэрлэх

  • Майхан, унтлагын хэрэгсэл, түлш

  • Ан агнуурын тоног төхөөрөмж, тэжээл

  • Загасчны завь (жижиг хэмжээний), мотор

🐄 Хөдөө аж ахуйд

  • Өвс, хадлан (нэмэлт өндөрлөгөөтэйгөөр)

  • Малын тэжээл, хивэг, давс

  • Хашаа, торны материал

  • Жижиг мал тээвэрлэх (хана өндөрлөж, тор хийсний дараа)

🚚 Жижиг бизнест

  • Карго, хүргэлтийн үйлчилгээ

  • Тариа, хүнсний бөөний бараа

  • Худалдааны цэгийн нөөц зөөх

  • Зах, баазын ачаа

❄️ Өвөл, хүнд нөхцөлд

  • Мах, гулууз тээвэрлэх

  • Түлээ, нүүрс зөөх

  • Цас цэвэрлэх төхөөрөмж зөөх