TRANSPORTER 2

Хоёр тэнхлэгтэй хамгийн өргөн мэргэжлийн чиргүүл - Том оврын ачаанд зориулагдсан

₮15.00₮13.00

TRANSPORTER цувралын чиргүүлүүд нь том оврын болон илүү хүнд ачааг тээвэрлэхэд зориулагдсан мэргэжлийн загварууд юм. Дугуй нь шалны доор байрласан тул ачааны зай илүү уужим, зайтай тэгш гадаргуутай бөгөөд Германы AL-KO болон KNOTT брэндийн давхар тэнхлэг нь Монголын замд илүү тогтвортой, даац сайтай, чичиргээ багатай зөөлөн явдлыг хангана.

Голчлон бизнес, нүүлгэлт, том оврын ачаа тээвэрлэхэд буюу тоног төхөөрөмж, барилгын материал зэрэг том оврын ачааг тээвэрлэхэд зориулагдсан давхар тэнхлэгтэй чиргүүлүүд болно. 

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

  • Загвар (Model): TRANSPORTER (Niewiadów BH7530.15T)

  • Тэвшний хэмжээ: 3.00 м (урт) × 2.0 м (өргөн) × 0.40 м (хашлаганы өндөр)

  • Даац (Capacity): 1200 кг

  • Өөрийн жин (Weight): 300 кг

  • Тэнхлэг (Axle): Хоёр торсионт тэнхлэг (Tandem, AL-KO, KNOTT)

  • Дугуйн хэмжээ (Tires): 165/70 R13

  • Материал (Material): Цайруулсан ган

  • Хашлаганы өндөр (Box height): 40 см

  • Өнгө (Colour): Саарал

  • Үйлдвэрлэгдсэн он: 2026 он

ДАВУУ ТАЛУУД

  • Дугуй шалны доор байрласан — ачааны талбай илүү уужим, тэгш гадаргуутай (тавилга, том оврын ачаанд төгс тохиромжтой)

  • Германы AL-KO/KNOTT торсионт хоёр тэнхлэг — илүү тогтвортой, чичиргээ багатай зөөлөн явдалтай

  • V хэлбэрийн бат бөх гар

  • Урд, хойд болон бүх хажуу хана онгойх ба бүрэн салгагдана

  • Бүх ханыг салгаж бүхэл тавцан (платформ) болгох боломжтой

Чиргүүлийн үндсэн тоноглол:

  • Хоёр торсионт тэнхлэг (Германы хамгийн чанартай AL-KO/KNOTT)

  • V хэлбэрийн цайруулсан дамар

  • Үйлдвэрийн тулгуур дугуй

  • Дугуйны ган шаврын хаалтууд

  • Ачаа бэхлэх гогцоонууд (шаланд суулгасан)

  • Усанд тэсвэртэй, гулсалтаас хамгаалсан шалны фанер

  • Дотор талаас фанераар хучсан хана

Нэмэлтээр авч болох тоноглолууд:

  • Хавтгай брезент

  • 1.20 м өндөр брезенттэй тент/ бардаак

  • Нэмэлт ган ханын өндөрлөгөө

  • Нэмэлт сараалжин ханын өндөрлөгөө

  • Порхов, хамгаалалтын малгайтай

  • Запас дугуй, тогтоогчтой

  • Дугуйны ивээс, тогтоогчтой

  • Машины нэмэлт толь

  • Хулгайгаас хамгаалах цоож

🎯 ХЭНД ТОХИРОМЖТОЙ ВЭ?

  • Хөдөө явахад түлш, хүнс, ус (баклашка) ачих

  • Тавилга, гэр ахуйн хэрэглээнд, нүүлгэлтийн үйлчилгээнд

  • Зөгий аж ахуй эрхлэгчдэд (зөгийн үүр тээвэрлэхэд тусгайлан тохиромжтой)

  • Карго болон хүргэлтийн компанид

  • Том оврын тоног төхөөрөмж тээвэрлэгчдэд

  • Мотоцикл, ATV, snowmobile тээвэрлэх

  • Загасчны завь (жижиг хэмжээний), мотор

  • Хүнсний бөөний бараа, худалдааны цэгийн нөөц зөөх

  • Зах, баазын ачаа тээвэрлэх 

🔨 Барилга, засварын ажилд

  • Тоосго, цемент, элс, хайрга

  • Модон материал, OSB, банз

  • Багаж хэрэгсэл, цахилгаан мотор

  • Барилгын хог хаягдал зөөх