PRO BRAKE

2 янзаар ашиглах боломжтой тоормостой чиргүүл

₮12.00₮11.00

PRO цувралын чиргүүлүүд нь нум болон амортизатороор тоноглогдсон ба дугуйг нь 14 тэй болгон өндөрлөсөн нь Монголын шороон замд ачааг илүү найдвартай аюулгүй тээвэрлэнэ.

Голчлон аялал, гэр ахуйд болон бизнест : барилгын материал, багаж хэрэгсэл,  жижиг хэмжээтэй тоног төхөөрөмж зэрэг дунд зэргийн ачааг тээвэрлэхэд зориулагдсан 1000 кг даацтай ачааны нэг тэнхлэгтэй чиргүүлүүд болно.

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

  • Загвар (Model):  PRO Brake (өөр дээрээ тоормостой)

  • Тэвшний хэмжээ: 2.5 м (урт)× 1.32 м (өргөн) × 0.40 м (өндөр)

  • Даац (Capacity): 1000 кг 

  • Өөрийн жин (Weight): 180 кг

  • Тэнхлэг (Axle): Нэг тэнхлэгтэй (Single) 

  • Дугуйн хэмжээ (Tires): 185 R14C

  • Материал (Material): Цайруулсан ган 

  • Хашлаганы өндөр (Box height): 40см 

  • Өнгө (Colour): Саарал

  • Үйлдвэрлэгдсэн он: 2026 он

ДАВУУ ТАЛУУД

  • Энгийн ачааны чиргүүл болгон ашиглахаас гадна Quad, мото ачих зориулалтын чиргүүл болгон хувиргах боломжтой

  • Чирэгчээс үл хамаарах тоормосны системтэй

  • 185 R14 дугуй ( Монголын замын нөхцөлд илүү тохирсон )

  • Урд болон хойд хана онгойдог

  • Хойшоо кузов буудаг учир ачааг ачих болон буулгахад илүү хялбар

  • Бүх хажуу ханыг салгаж тавцан болгох боломжтой

Чиргүүлийн үндсэн тоноглол:

  • Торсионт тэнхлэг

  • Буудаг налуу зам

  • Үйлдвэрийн тулгуур дугуй 

  • Дугуйны ган шаврын хаалтууд

  • Ачаа бэхлэх гогцоонууд

  • Ачааны хамгаалалтын полипропилен тор

  • Шалны гулсалтаас хамгаалсан наалт 

Нэмэлтээр авч болох тоноглолууд: 

  • Хавтгай брезент 

  • 1.20 м өндөр брезенттэй тент/ бардаак

  • Нэмэлт ган ханын өндөрлөгөө

  • Нэмэлт сараалжин ханын өндөрлөгөө

  • Порхов, хамгаалалтын малгай

  • Запас дугуй, тогтоогчтой

  • Дугуйны ивээс, тогтоогчтой

  • Машины нэмэлт толь

  • Хулгайгаас хамгаалах цоож

🎯 ХЭНД ТОХИРОМЖТОЙ ВЭ?

• QUAD, ATV, MOTO ачих

• Жижиг дунд бизнес эрхлэгчдэд

• Карго хүргэлтийн компанид

• Лагерь, гэр ахуйн хэрэглээнд

• Хөдөө мал аж ахуйн чиглэлд

• Айл нүүлгэлт

• Барилгын материал, жижиг хэмжээтэй тоног төхөөрөмж зөөх

ХАЯГ / Address

Dambadarjaa Street, Ulaanbaatar, Mongolia